Showing posts with label Nandin-Erdene Budzagd. Show all posts
Showing posts with label Nandin-Erdene Budzagd. Show all posts

Tuesday, January 27, 2009

FOURTH CYCLE/Nandin Erdene Budzagd/ ДӨРӨВДҮГЭЭР ҮЕ/ Нандин-Эрдэнэ Бүдзагд

Democracy and colonisation of mentality-1, collage, Nandin-Erdene Budzagd/ Ардчилал ба нийгмийн сэтгэхүйн дарангуйлал-1, коллаж, Нандин-Эрдэнэ Будзагд


Democracy and colonisation of mentality-2, collage, Nandin-Erdene Budzagd/ Ардчилал ба нийгмийн сэтгэхүйн дарангуйлал-2, коллаж, Нандин-Эрдэнэ Будзагд

ДӨРӨВДҮГЭЭР ҮЕ/ Нандин-Эрдэнэ Бүдзагд

Бүтээлийн сэтгэгдэл- 4

Манай орон зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө гоо сайхны мэс ажилбар гэж чухам юу вэ гэдгийг мэдэх хүн байгаагүй гэхэд болох байх...

1990-д оноос эхлэн хүний эрх, эрх чөлөө гэдэг ардчилалын нэр томьёо бий болсноор манай оронд харамсалтай нь зарим нэг талаараа л хурдацтай хөгжих салбарыг бий болгож байгаа нь, өрөөсгөл боловч бас л нэг талдаа хүний эрх, эрх чөлөө нь л юм даа.

Миний бие 2 бүтээлийн фото илгээж байна. Ардчилал гэж үнэхээр хүний эрх, эрх чөлөө мөн үү? Мөн бол яагаад хүний хүссэнээрээ байх эрх, эрх чөлөө, нөгөө хүнийхээ эрх, эрх чөлөөнөөс хамааралтай байдаг ёстой юм бэ?

“Ардчилал ба Нийгмийн сэтгэхүйн дарангуйлал”-2 Монголын нийгэмд эрх, эрх чөлөө гэдэг нь өмнө нь хаалттай хориотой байсан бүхэн аль ч утгаараа ил болохыг хэлдэг бололтой.

“Ардчилал ба Нийгмийн сэтгэхүйн дарангуйлал”-1 зургандаа би энэ санаагаа мөн л хүний хөргөөр илэрхийлэхийг хичээсэн. Хүн харахад л энд аймшигтай таагүй дүрслэл харагдаж, хөргийн амаар дүүрэн хүний дүрслэл байгаа нь нийгмийн үзэл санаа, нөгөө л нэг туйлширал, өнгөц харагдах гадаад эрх, эрх чөлөөний хойноос улайрагчид мэдрэгдэх болов уу...

Будзагдын Нандин-Эрдэнэ

FOURTH CYCLE/Nandin Erdene Budzagd

Submission number 4

I don't think there was anyone who knew about plastic surgery before we had a transition to a democratic and free market society.

After 1990, the democratic concepts of liberty and freedom introduced to us, but it only helped to develop some of the features of the society. In some ways, it has produced one sided effect but then people will still see those kinds of actions as being part of their liberty.

I am sending these two works. I want to question whether ‘democracy’ is really freedom? If yes, why one’s freedom still depends on another person’s freedom?

The Mongolian interpretation of the concept of democracy means to expose everything which was hidden before.

In my work, I wanted to express these ideas through a person’s portrait. The person illustrated has a look of horror, his/hers mouth is full of people’s desires to look good on a surface and using ‘new found freedom’ as justification.

by N. Budzagd and translated by T. Tsegmid


Sunday, December 14, 2008

FIRST CYCLE/Nandin-Erdene/ НЭГДҮГЭЭР ҮЕ/Нандин-Эрдэнэ

Face, work in progress, collage, 2008/Нүүр, коллаж, 2008

НЭГДҮГЭЭР ҮЕ/Нандин-Эрдэнэ Бүдзагд

Хурд гэдэг үгийг нэг талаас нь аваад үзэхээр мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил санаанд бууж байна. Технологийн хөгжлийн хурдыг хүний гоо сайхны ойлголттой холбоод аваад үзэхээр бид ертөнцийн байгалийн хуулийг зөрчөөд түүнийг гартаа оруулахыг хичээн, төгсгөлгүй хүслээ аль байдгаараа хэрэгжүүлж эхэлсэн.

Монголын нийгэмд сүүлийн араваад жил хөгжиж байгаа гоо сайхны зарим нэг мэс ажилбарууд бий. Хэдийгээр чанарын өндөр төвшинд хөгжиж хараахан чадаагүй /энэ нь миний бүтээлийн гол санаатай хамааралгүй юм/ байгаа ч, нүдэндээ том давхраа хийлгэх, уруулаа томруулах, хамраа өндөр болгохын мөрөөсөл болсон хүүхнүүд манай нийгэмд газар авсаар байгаа.

Техник технологийн хөгжил хурдсахын хирээр өргөжихийн хирээр, хүн өөрөө хүн байх нарийн мэдрэмж, холбоо дотоод тайвшрал “Би” гэдгээ захирч чадахгүй болж, би энэ хорвоод ганц л амьдарна тэгэхээр юм бүхнийг хийж үзнэ гэсэн “бүтээлч” юм шиг хэрнээ “хоосныг” эрэлхийлээд байх шиг надад санагддаг. Би энэ сэтгэгдэл дээрээ тулгуурлаад эмэгтэй хүний хөрөг хэлбэрээр дүрслэн хийх санаа төрж байна. Хэмжээний хувьд жижиг хийж байна энэ нь илүү тохирох санагдсан. Collage маягаар хийж байгаа болохоор сэтгэгдэл нь илүү чухал харагдах хэрэгтэй гэж бодлоо.
Нандин-Эрдэнэ бичив.

FIRST CYCLE/Nandin-Erdene Budzagd

When I think about the word "speed", there is a parallel notion to a fast paced development of information technology. If I link the speed of technology to a concept of a human beauty (external), we have already broken the laws of nature and constantly trying to gain control and achieve the impossible.

In last 10 years, Mongolian medical professionals started to carry out number of cosmetic surgeries. Although, the quality of the surgery is not a world-class yet (the quality issue is not relevant to my work), there are increasing number of Mongolian women who want to have eyelid surgery, collagen injection for lips or nose jobs.

In my opinion, some people starting to have this rather "creative" methodology of implementing the concept of "living the life" but consequently loose their abilities to keep in touch with their inner self and natural emotions. I've started to create a portrait of a woman based around this theme. In terms of size, I wanted to keep as small as possible as it seems appropriate and I am doing a collage.

Written by Nandin-Erdene and translated by T. Tsegmid

Sunday, November 23, 2008

NANDIN-ERDENE BUDZAGD/ Нандин-Эрдэнэ Бүдзагд

Mongolia, collage, 2008/Монгол, коллаж, 2008


INTRO/Nandin-Erdene Budzagd
Nandin-Erdene graduated from IFA (Institute of Fine Arts, Ulaanbaatar) in 2003, and started drawing a nude female images using only couple of colours. She attempted to draw in a way, which hasn't been experimented or done in Mongolian visual arts. After few years, she drifted away from figurative style and began to incorporate other contemporary methods such as; collage, to make her work more significant and relevant to the current cultural and social environment. Her way of making work "current" is closely attached with her interests in issues or problems exist in present Mongolian society.
She addresses to an existing social issues and expresses her concern about the increasing number of problems such as; prostitution of young women, excessive alcohol use, single mums and children without father or mother. Most people know that there is something "wrong", however, some people accept those problems as part of society of Mongolia. She strongly contests the idea of "normal" (or right) and the society's acceptance of serious problems as usual matters. She aims to showcase those issues in an unusual style so that people take a notice of them and she uses newspapers, magazines, oil, acrylic and paper to achieve that outcome.
written by Nandin-Erdene Budzagd, edited and translated by T. Tsegmid
ТАНИЛЦУУЛГА/ Нандин-Эрдэнэ Бүдзагд

Тэрэр ДУДэС-ийг 2003 онд төгсөөд, бүтээлдээ нүцгэн эмэгтэй хүнийг энгийн ерөнхий байдлаар дүрслэж, 1-2 цөөн өнгөөр зурж байсан. Гэхдээ монголын дүрслэх урлагт дүрслэгдэж байгаагүйгээр шинэлэг хийхийг хүссэн. Хэсэг хугацааны дараа 2006 оноос зүгээр харагдах байдлаар зураад байх биш, харин өөрийн санаагаа нягт тусгасан орчин үеийн урлагийн сэтгэлгээг шингээсэн байх хэрэгтэйг ойлгож, илүү баялаг хүчтэй харагдуулах үүднээс зургаа коллажтай хослуулж, нэмж ашигласан. Энэ арга нь өнөө үеийн нийгмийн үнэн дүр төрхийг орчин үеийн урлагаар сонирхолтой харуулахад маш тохиромжтой санагдсан.
Монголын буурай нийгэмд охидын бие үнэлэх байдал, архидалт, эцгээ мэдэхгүй хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд асар их болсон. Тэдний энэхүү нийгмийн идэвхтэй харилцаанаас гадуурх бор амьдрал жирийн үзэгдэл болтлоо дэлгэрсэн. Бид энд ямар нэгэн юм “буруу” байгааг ч олж харж чадахаа больтол энэ асуудал бидний хүсээгүй хэрнээ зөвшөөрөгдсөн амьдрал болж эхлэсэн. Өөрөөр хэлбэл түүний бодлоор хэт их болсон сэтгэхүйн гажуудал эргээд бидэнд энгийн хэвийн зүйл мэтээр ойлгогддог. Үүний эсрэг ойлголтыг, мэдрэмжийг өөрийн бүтээлдээ тусгаж харуулахыг хичээдэг. Бүтээлдээ холимог техник сэтгүүл, сонингын хайчилбар, тос, акрилик зэргийг ашигладаг.
Б. Нандин-Эрдэнэ бичиж, Ц. Цэндпүрэв засварлан, орчуулав.