Showing posts with label Richard Jenner. Show all posts
Showing posts with label Richard Jenner. Show all posts

Saturday, January 3, 2009

THE SECOND CYCLE/ Richard Jenner/ ХОЁДУГААР ҮЕ/ Ричард Женнер

THE SECOND CYCLE/ Richard Jenner

When I think about the theme, I start to get an idea of bonding and linkage, whilst also thinking about a soft texture and a movement. I can visualise this in a painting, where a smoky band of white is flowing across the canvas. I can also visualise an infinitely long length of silk, flying through cities and mountains, crossing borders and uniting people and the world.

Other preliminary ideas include a model of a ship solely made of silk, live art featuring silk worms, an abstract painting of the global silk route, and an interesting version of a message in a bottle, where thousands of bottles holding silk are cast out to sea, whereby they float to all corners of the world.

I also think that more contemporary issues might become a part of the thinking process, with China and the surrounding countries changing and developing vigorously in the last few years. The economy, human rights, liberty, consumerism, globalisation, climate change and the Olympic games are a few of the possible areas that could inspire artistic creation that could tie in with the project title- Silk Highway.

by Richard Jenner

ХОЁДУГААР ҮЕ/ Ричард Женнер

Дээрх сэдвийн тухай бодохоор, надад холбоос болон нэгдэлтийн үйл явц санаанд ордог ба, энэ бодол нь мөн зөөлөн гадаргуу ба хөдөлгөөнтэй хамт төсөөлөгддөг. Би үүнийг уран зургийн хэлээр илэрхийлвэл, утаа манан мэт цайвар тууз зотон даавууг хөндлөн урсаж байгаа мэтээр зурж болох юм. Би мөн төгсгөл нь үл мэдэгдэх урт торгыг, хотууд болон уулсыг сүлжин нисэж, хил хязгаарыг даван, бүх дэлхийн хүмүүсийг нэгтгэж байгаа мэтээр дүрсэлж байна.

Бусад анхан шатны санаануудаас танилцуулвал, торгоор хийгдэх усан онгоцны загвар, торгоны өтнүүдийг харуулсан лайв-арт, дэлхийн торгоны замыг дүрсэлсэн хийсвэр уран зураг, сонирхолтой зурвас лонхонд хийж, тэр олон мянган лонхнууд дэлхийн өнцөг булан бүр лүү хөвүүлэх гэх мэт.

Би мөн хил залгаа улс болох Хятад улсын үсрэнгүй хөгжил ба өөрчлөлт нь сэдэв боловсруулах үйл явцын нэг хэсэг болж магадгүй гэж бодож байна. Эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, хэрэглээний хэт илүүдэл, даяарчлал, цаг агаарын өөрчлөлт болон Олимпийн Наадам зэргүүд нь уран бүтээл хийх урам зоригийг дуудсан, Торгон Хурдны Зам төслийн нэртэй хамааралтай сэдвүүд юм.

Ричард Женнер бичиж, Ц. Цэндпүрэв орчуулав

Monday, November 24, 2008

RICHARD JENNER/ Ричард Женнер

Untitled, found objects (Balancing), 2008/Нэргүй, олдмол материалууд, (Тэнцвэр), 2008


INTRO/Richard Jenner

Jenner works with the portrayal of physically balancing structures. With each documented construction there is a sense of fragility and the ephemeral nature of the sculptures results in a practice in which the photograph and sculpture are equal players. In this way the work has its own life cycle and Jenner has acknowledged his own interest in the life and death of each sculpture. Recently his sculptural practice has moved into the realm of using particular consumer products alongside staging ‘wars’ with plastic model armies between and upon products. This recent work moves to comment on the unwieldy methods used by global players in a consumerist assault on the senses.

Jenner’s practice is located in a mixed media approach to sculpture and he has used the performative aspects of making as a stimulus for performance based video works. This involved a collaboration where temporary sculptures were continually re-made and destroyed, mirroring the cycle of commodities in the contemporary consumer society.

by Lisa Stansbie



ТАНИЛЦУУЛГА/Ричард Женнер

Женнер нь олдмол биетүүдийг ашиглан тэнцвэрийг харуулсан бүтээлүүл хийдэг. Түүний бүтээлүүд болон бүтээлийнх нь фото зургууд нь бараг адил чанартай ба бүтээлийн фото зураг болгон нь тэр баримлын түр зуурын ба эвдрэмтгий чанарыг нь илт харуулж байна. Женнер бүтээлийнхээ түр зуурын энэ чанарыг сайтар ойлгож мэдэрдэг бөгөөд, тэрээр бүтээл бүрийнхээ өөрийн гэсэн төрөх-үхэх болон эхлэл-төгсгөлтэй талыг нь ихэд сонирхдог. Саяхан түүний бүтээлийн дадлага нь шинэ дүр төрхийг олж эхэлсэн бөгөөд тэрээр өргөн худалдааны бараа биетүүдийг ашиглан "байлдааны" мэт сэтгэгдлийг төрүүлэхийн тулд тэдгээр биетүүдийг хооронд нь зэрэгцүүлэн, давхарлаж байрлуулан туршиж байгаа. Түүний сүүлийн үеийн бүтээлүүд нь дэлхийн томоохон компаниудын худалдан авагчдад хэрэглэдэг шударга бус аргуудыг элэглэн илэрхийлж эхэлж байгаа

Женнерийн бүтээлдээ хандах хандлага нь холимог чанартай бөгөөд тэрээр бүтээл хийж буй явцаа видеогоор бичиж перформанс маягтай болгодог. Жишээ нь: тэрээр бүтээлээ хийж дуусгаад дараа нь эвдэлдэг бөгөөд, тэр үйлдэл нь орчин үеийн материаллаг эд баялгын түр зуурын чанарыг илэрхийлдэг.
Ц. Цэндпүрэв орчуулав