Showing posts with label Tsendpurev Tsegmid. Show all posts
Showing posts with label Tsendpurev Tsegmid. Show all posts

Saturday, January 3, 2009

THE SECOND CYCLE/ Tsendpurev Tsegmid / ХОЁДУГААР ҮЕ/Цэндпүрэв Цэгмид

Knock before you come in, digital photography, T.Tsegmid, 2008/Орохоосоо өмнө тогшино уу, фото зураг, Ц. Цэгмид, 2008

THE SECOND CYCLE/ Tsendpurev Tsegmid

Whenever I come across with the phrase ‘silk highway’, it often used to represent connection or a link. I imagine about that magical route takes me to a new place and new experience. Personally, I feel that I am a messenger in more peaceful world than it was in 12th Century. Sending a messenger abroad was a common way of exploring a new place then, and this tradition still exists in different forms. During Silk Highway online project, I am hoping to identify myself as the messenger. During my research study, I have adopted particular method to explore history or a person’s experience through visual or practical artistic interpretations by re-calling particular feelings and re-sampling definite activities.

Despite 'forging' number of different identities in creative projects such as; Packing/Unpacking, I actually consider myself as the messenger taking account of personal circumstances. Being involved in the Silk Highway project will cement my personal belief and it is hugely important for me to do so. I am thinking to use text, hand drawings and new media as communication tools.

by T. Tsegmid


ХОЁРДУГААР ҮЕ/ Цэндпүрэв Цэгмид

'Торгон хурдны зам' гэдэг хэлц үгтэй тааралдах бүр тэр нь ямар нэг холбоо юм уу эсвэл холбоос гэдэг утгаар ашиглагдсан байх юм. Би мөн намайг тэр шинэ газар луу аваачих энэ үл мэдэгдэх гайхамшигт харгуйн тухай төсөөлөн бодно. Миний хувийн бодлоор би өөрийгөө 'элч 'гэж боддог ба ганцхан том ялгаа нь одооны нийгмийн байдал 12- р зуунаас арай илүү энх тайван юм. Элч илгээх нь шинэ газар, улс орныг танин мэдэхийн тулд ихээхэн хэрэглэгддэг арга байсан бөгөөд, одоо ч гэсэн энэ уламжлал олон янзын хэлбэрээр оршиж байгаа билээ.

Торгон Хурдны Зам төсөлд зориулан би өөрийгөө 'элч' мэтээр сэтгэж бүтээлийнхээ эхлэлийг тавьж байна. Би өөрийн уран бүтээлч судалгааны үр дүнд түүх болон хувь хүний түүхэн замналыг уран бүтээлчийн үүднээс тухайн түүхэнд хамаарагдах тодорхой үйлдлийг давтаж эсвэл тухайн бие хүнийг ойлгоын тулд тэр үеийн сэтгэгдлийг сэргээхийг оролдох гэх мэт аргуудыг өргөн ашиглаж эхэлсэн.

Би Ачаалах ба Задлах зэрэг бүтээлдээ янз бүрийн бие хүмүүсийн дүрд орж, тэдний сэтгэлгээг ойлгох гэж үзэж байсан боловч, энэ удаад би өөрийн хувийн нөхцөл байдлыг авч үзээд өөрийгөө жинхэнэ утгаар нь 'элч' гэж ойлгож байна. Торгон Хурдны Зам төсөлд оролцсоноороо би өөрийн энэ итгэл үнэмшлийг давхар батлах ба энэ миний хувьд маш чухал юм. Би үгс, гар зураг болон шинэ технологи ашиглах бодолтой байгаа.

Ц. Цэгмид бичиж, орчуулав.


Monday, December 1, 2008

TSENDPUREV TSEGMID/ Цэндпүрэв Цэгмид

One Day of My Life, performance, self portrait, 2008/Миний мьдралын нэг өдөр, перформанс, хөрөг фото, 2008


INTRO/ Tsendpurev Tsegmid


Tsendpurev Tsegmid originates from Outer Mongolia and practices as an artist in the U.K. This is move has implicitly influenced her work which is located around questions of distance, relocation and identity.

Currently her research explores the Outer Mongolian border guards and their belief in nationalism in a borderless modern era, this is undertaken through a series of reflective art works using photography, performance, creative writing and time based art mediums. Through this cross-media approach she investigates issues regarding national and cultural identities and their current crisis in relation to erliiz/hybrid identity in Mongolia, after 1990.

In March 2006, Tsegmid founded MONUK and managed, a not for profit art project, to encourage and develop arts links between UK and Mongolia. The first successful exhibition titled ODOO/CURRENT, consisted of a group show by 12 UK based artists in Mongolia in April 2007. She has also recently shown her own work in Seattle, U.S, Ulaanbaatar, Mongolia, Leeds Met Gallery, Leeds U.K and undertaken a number of performance pieces at a variety of locations.

by Lisa Stansbie
ТАНИЛЦУУЛГА/Цэндпүрэв Цэгмид
Цэгмидийн Цэндпүрэв нь Монголоос гаралтай бөгөөд Их Британи улсад амьдарч уран бүтээлээ хийдэг. Түүний энэ алхам нь уран бүтээлийнх нь сэдэвт хүчтэйгээр нөлөөлсөн ба орон зай, амьдрах орчин солилт болон бие хүний асуудлыг тойрсон маягтай болж хувирсан.

Түүний Докторын ажил нь Монгол улсын хилчид болон энэ хил хязгааргүй мэт болж байгаа орчин үеийн нийгэмд тэдний улс орноо гэх үндсэрхэг үзлийг фото зураг, перформанс, богино хэмжээний эссе болон видео зэрэг дадлагуудыг ашиглаж судалж байгаа. Түүний энэ олон төрөлт хандлага нь мөн 1990-ээд оноос хойших Монголын соёл урлаг болон үндэстний ялгагдах онцлогтой тулгараад байгаа бэрхшээлүүд болон “эрлийз” буюу холимог бие хүний тухай судалж байгаа болно.

Тэрээр 2006 оны 3-р сард MONUK (Моngolia-UK) нэртэй ашгийн бус урлагийн төслийг үүсгэн санаачилсан бөгөөд, энэ төсөл нь Монгол болон Их Британийн хооронд соёл урлагийн холбоосыг хөгжүүлэх зорилготой. 2007 онд MONUK төсөл нь Их Британи улсад оршин суудаг 12 уран бүтээлчдийн нэгдсэн орчин үеийн урлагийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан. Саяхан тэрээр өөрийн бүтээлүүдээ АНУ-ын Сиэттл хот дахь Өмнөд Сиэттлийн коллежийн галлерей, Монгол улсын Улаанбаатар хот дахь Чингис Арт галлерей, Их Британийн ЛийдсМет галлерейд тавиж олны хүртээл болгосон бөгөөд Их Британи болон Монголын янз бүрийн орчинд өөрийн перформансоо тависан.
Лиса Стансби бичиж, Ц. Цэндпүрэв орчуулав.