Showing posts with label Zesee Sodnomtseren. Show all posts
Showing posts with label Zesee Sodnomtseren. Show all posts

Saturday, January 3, 2009

THE SECOND CYCLE/ Zesee Sodnomtseren/ ХОЁДУГААР ҮЕ/ Зэсээ Содномцэрэн

THE SECOND CYCLE/ Zesee Sodnomtseren


Miscellaneous Things


I have planned to make a series of works called Miscellaneous Things and I am starting to create according to the plan.

Here, I am aiming to represent human characteristics by using different paper materials (used and left behind) to create a finger print or tree wrinkle like one-off effect.

How often do we listen to our inner voices? How our personal characteristics would be interpreted and created in a form using miscellaneous materials? Let’s see how our characteristics will be crafted through my imagination!


Written by Zesee Sodnomtseren and translated by T. Tsegmid

ХОЁРДУГААР ҮЕ/ Зэсээ Содномцэрэн


Элдэв Юмс

Энэхүү төсөлд Элдэв Юмс гэж нэрлэгдэх цуврал бүтээл хийхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү бүтээлийн бэлтгэл ажил дуусаж, урьдчилан төлөвлөсөн санааны дагуу хийгдэж эхэлж байна.

Энд бидний хайхрахгүй үлдээдэг, хаяж үлдээдэг тэр л энгийн зүйлсийг урлагийн бүтээлд ашиглах, мөн олон төрлийн цаасны материаллаг байдал, нугалаа, үрчлээс зэрэг нь бусад материалтай холбогдон нэгдэж хурууны хээ, модны судал адил давтагдашгүй хэв маяг үүсгэхийн зэрэгцээ үүгээрээ хүний олон янзын зан араншинг харуулахыг зорьж байна.

Бид өөрсдийн дотоод дуу хоолойг тэр бүр сонсдог гэж үү? Тэгвэл материаллаг байдал дээр бидний араншин яаж бууж болох талаар оруулан дүгнэж үзэв үү? Бас л үгүй болов уу? Тэгвэл миний сэтгэлгээгээр бидний араншин яаж буухыг хармаар байна уу?


Зэсээ Содномцэрэн бичив.


Monday, December 1, 2008

ZESEE SODNOMTSEREN/ Зэсээ Содномцэрэн

Unlimited, carton and pastel, 2007/ Хязгааргүй, картон, пастель, 2007

INTRO/ Zesee Sodnomtseren
In my opinion, her work is hugely influenced by 20th C art genres and masters’ works. It might be because artists in Mongolia have got access to study resources and references mainly of that period in Mongolian and Russian. She prefers to work to based on her feelings and instant impressions.

She is a member of ”New Century Art”, an artist collective in Ulaanbaatar, Mongolia. Her initial plan is to create series of collages from her impression during communication period by using various materials.

By T. Tsegmid
ТАНИЛЦУУЛГА/Зэсээ Содномцэрэн
Миний бодлоор түүний бүтээлүүд нь 20-р зууны дүрслэх урлагийн төрлүүд болон тэр үеийн мастеруудын ажлуудаас ихэд нөлөөлөгдсөн байдал ажиглагдаж байна. Энэ нь Монголын уран бүтээлчдэд Монгол болон Орос хэлээр бичигдсэн тухайн үеийн урлагийн тухай материал элбэг олддогт учир нь байж мэднэ. Тэрээр сэдэвт баригдалгүй, тухайн үед төрсөн сэтгэгдлийг уран бүтээлдээ тусгахыг оролддог.
Зэсээ нь Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулдаг "Шинэ Зууны Урлаг" нэртэй уран бүтээлчдийн нэгдэлд хамаардаг. Тэрээр энэ төсөлд харилцааны үед төрсөн сэтгэгдлээсээ санаа авч, коллаж хийх зорилготой байгаа.
Ц. Цэндпүрэв бичиж, орчуулав.