Sunday, December 14, 2008

FIRST CYCLE/Nandin-Erdene/ НЭГДҮГЭЭР ҮЕ/Нандин-Эрдэнэ

Face, work in progress, collage, 2008/Нүүр, коллаж, 2008

НЭГДҮГЭЭР ҮЕ/Нандин-Эрдэнэ Бүдзагд

Хурд гэдэг үгийг нэг талаас нь аваад үзэхээр мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил санаанд бууж байна. Технологийн хөгжлийн хурдыг хүний гоо сайхны ойлголттой холбоод аваад үзэхээр бид ертөнцийн байгалийн хуулийг зөрчөөд түүнийг гартаа оруулахыг хичээн, төгсгөлгүй хүслээ аль байдгаараа хэрэгжүүлж эхэлсэн.

Монголын нийгэмд сүүлийн араваад жил хөгжиж байгаа гоо сайхны зарим нэг мэс ажилбарууд бий. Хэдийгээр чанарын өндөр төвшинд хөгжиж хараахан чадаагүй /энэ нь миний бүтээлийн гол санаатай хамааралгүй юм/ байгаа ч, нүдэндээ том давхраа хийлгэх, уруулаа томруулах, хамраа өндөр болгохын мөрөөсөл болсон хүүхнүүд манай нийгэмд газар авсаар байгаа.

Техник технологийн хөгжил хурдсахын хирээр өргөжихийн хирээр, хүн өөрөө хүн байх нарийн мэдрэмж, холбоо дотоод тайвшрал “Би” гэдгээ захирч чадахгүй болж, би энэ хорвоод ганц л амьдарна тэгэхээр юм бүхнийг хийж үзнэ гэсэн “бүтээлч” юм шиг хэрнээ “хоосныг” эрэлхийлээд байх шиг надад санагддаг. Би энэ сэтгэгдэл дээрээ тулгуурлаад эмэгтэй хүний хөрөг хэлбэрээр дүрслэн хийх санаа төрж байна. Хэмжээний хувьд жижиг хийж байна энэ нь илүү тохирох санагдсан. Collage маягаар хийж байгаа болохоор сэтгэгдэл нь илүү чухал харагдах хэрэгтэй гэж бодлоо.
Нандин-Эрдэнэ бичив.

FIRST CYCLE/Nandin-Erdene Budzagd

When I think about the word "speed", there is a parallel notion to a fast paced development of information technology. If I link the speed of technology to a concept of a human beauty (external), we have already broken the laws of nature and constantly trying to gain control and achieve the impossible.

In last 10 years, Mongolian medical professionals started to carry out number of cosmetic surgeries. Although, the quality of the surgery is not a world-class yet (the quality issue is not relevant to my work), there are increasing number of Mongolian women who want to have eyelid surgery, collagen injection for lips or nose jobs.

In my opinion, some people starting to have this rather "creative" methodology of implementing the concept of "living the life" but consequently loose their abilities to keep in touch with their inner self and natural emotions. I've started to create a portrait of a woman based around this theme. In terms of size, I wanted to keep as small as possible as it seems appropriate and I am doing a collage.

Written by Nandin-Erdene and translated by T. Tsegmid