Monday, December 1, 2008

TSENDPUREV TSEGMID/ Цэндпүрэв Цэгмид

One Day of My Life, performance, self portrait, 2008/Миний мьдралын нэг өдөр, перформанс, хөрөг фото, 2008


INTRO/ Tsendpurev Tsegmid


Tsendpurev Tsegmid originates from Outer Mongolia and practices as an artist in the U.K. This is move has implicitly influenced her work which is located around questions of distance, relocation and identity.

Currently her research explores the Outer Mongolian border guards and their belief in nationalism in a borderless modern era, this is undertaken through a series of reflective art works using photography, performance, creative writing and time based art mediums. Through this cross-media approach she investigates issues regarding national and cultural identities and their current crisis in relation to erliiz/hybrid identity in Mongolia, after 1990.

In March 2006, Tsegmid founded MONUK and managed, a not for profit art project, to encourage and develop arts links between UK and Mongolia. The first successful exhibition titled ODOO/CURRENT, consisted of a group show by 12 UK based artists in Mongolia in April 2007. She has also recently shown her own work in Seattle, U.S, Ulaanbaatar, Mongolia, Leeds Met Gallery, Leeds U.K and undertaken a number of performance pieces at a variety of locations.

by Lisa Stansbie
ТАНИЛЦУУЛГА/Цэндпүрэв Цэгмид
Цэгмидийн Цэндпүрэв нь Монголоос гаралтай бөгөөд Их Британи улсад амьдарч уран бүтээлээ хийдэг. Түүний энэ алхам нь уран бүтээлийнх нь сэдэвт хүчтэйгээр нөлөөлсөн ба орон зай, амьдрах орчин солилт болон бие хүний асуудлыг тойрсон маягтай болж хувирсан.

Түүний Докторын ажил нь Монгол улсын хилчид болон энэ хил хязгааргүй мэт болж байгаа орчин үеийн нийгэмд тэдний улс орноо гэх үндсэрхэг үзлийг фото зураг, перформанс, богино хэмжээний эссе болон видео зэрэг дадлагуудыг ашиглаж судалж байгаа. Түүний энэ олон төрөлт хандлага нь мөн 1990-ээд оноос хойших Монголын соёл урлаг болон үндэстний ялгагдах онцлогтой тулгараад байгаа бэрхшээлүүд болон “эрлийз” буюу холимог бие хүний тухай судалж байгаа болно.

Тэрээр 2006 оны 3-р сард MONUK (Моngolia-UK) нэртэй ашгийн бус урлагийн төслийг үүсгэн санаачилсан бөгөөд, энэ төсөл нь Монгол болон Их Британийн хооронд соёл урлагийн холбоосыг хөгжүүлэх зорилготой. 2007 онд MONUK төсөл нь Их Британи улсад оршин суудаг 12 уран бүтээлчдийн нэгдсэн орчин үеийн урлагийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан. Саяхан тэрээр өөрийн бүтээлүүдээ АНУ-ын Сиэттл хот дахь Өмнөд Сиэттлийн коллежийн галлерей, Монгол улсын Улаанбаатар хот дахь Чингис Арт галлерей, Их Британийн ЛийдсМет галлерейд тавиж олны хүртээл болгосон бөгөөд Их Британи болон Монголын янз бүрийн орчинд өөрийн перформансоо тависан.
Лиса Стансби бичиж, Ц. Цэндпүрэв орчуулав.