Monday, November 24, 2008

SEAN DAVIES/ Шон Дейвис

Nearita no A, pen, water colour, Japanese ink and Adobe Photoshop CS2/ Нийрита номер А, харандаа, усан будаг, японы бэх болон Adobe Photoshop CS2
INTRO/Sean Davies
Davies has recently returned from a years study abroad in Japan. Working broadly across parameters that include (but are not limited to) illustration, Art Direction and Graphic Design, Davies is interested in the notion of collaboration and participation in creating artworks. His recent project proposes to include different artists from around the world who will collaborate to create a single bookwork.
He envisions an international collective whereby the collaboration amongst practitioners is documented and will not only question authorship but form a practical creative method of sharing experiences, resources and ideas. The documentation of this project may potentially uncover the process of working with and as part of a group visually showing the methods of how collective creative skills can combine. Sean recently created and was part of the Nearita Illustration Project, a collaboration with the Japanese artist Nolita. The project was conducted by creating a dialogue via the sending of a series of images back and forth over the internet.
by Lisa Stansbie
ТАНИЛЦУУЛГА/ Шон Дейвис
Шон саяхан Япон улсад сурч байгаад буцаж ирсэн бөгөөд, тэрээр ном хэвлэлийн чимэглэл зургаар мэргэжиж байгаа. Сурахын хажуугаар тэр график болон хэвлэлийн төслийн удирдагчийн чиглэлээр ажилладаг ба, Шон голчлон хамтарсан маягаар уран бүтээл хийх хэлбэрийг ихээхэн сонирхдог болно. Түүний сүүлийн төсөл нь олон улсын уран бүтээлчидтэй хамтарч ном бүтээх зорилготой болно.
Шоны хэтийн зорилго нь олон улсын уран бүтээлчдийн хамтарсан нэгдлийг бий болгох бөгөөд, энэ нь зохиогчийн эрхийн асуудал яах аргагүй хөндөгдөх агаад, түүний хүсэл нь уран бүтээлчид санаа бодлоо харилцан солилцож, хамтрах боломжтой бодитой уран бүтээлийн ажиллах хэлбэрийг бий болгох юм. Тэрээр энэ уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээл хийх аргуудыг нэгтгэснээр нэгэн шинэ хамтрах арга бий болж магадгүй ба энэ бүх үйл явцыг баримтжуулах нь үндэс нь гэж үзэж байгаа. Шон саяхан "Nearita" нэртэй хэвлэлийн чимэг зургийн төсөл дээр Японы уран бүтээлч Нолитатай хамтран ажилласан ба энэ нь интернетийг ашиглаж цуврал бүтээлүүдийг бие бие рүүгээ нааш цааш нь илгээх хэлбэрээр явагдсан болно.
Лиса Стансби бичиж, Ц. Цэндпүрэв орчуулав.