Sunday, November 23, 2008

MUNKHTSETSEG BAVUUDORJ/ Мөнхцэцэг Бавуудорж

Ecstasy, series of paintings, 2008/ Ханамж цуврал уран зургууд, 2008


INTRO/ Munkhtsetseg Bavuudorj


Munktsetseg explores ideas around the term ecstasy but keeping her own individual characteristics of her art. Khanamj (eng. ecstasy) is her second major project after the Undes (eng. root) in 2007, which both revolved around the same concept. Most of her works have been created after she researched the subject linking to philosophy and shamanism. Her method of creating an artwork is differs from other artists in many ways. I hope you remember a film called Fight Club, played by Brad Pitt, Edward Norton and directed by David Fincher. In that film, Edward Norton creates his own copy, a viscious and provocative Brad Pitt in his mind. I think it is slightly similar circumstance for Munktsetseg, who has developed a personal condition after an unfortunate car crash a few years back (this sensitive information disclosed with a special consent from the artist) and she started to feel out-of –herself or loosing her-self time to time.


Her experience was and still is a huge challenge for her and this is when the difference between the artist and normal person becomes ever more apparent. I am sure, for her, creating is a way to avoid mundanity, and expressing the deep emotions that some people don’t feel strong enough gives her the most biggest inspiration.

by T. Tsegmid


ТАНИЛЦУУЛГА/ Мөнхцэцэг Бавуудорж

Мөнхцэцэг хувь хүний давтагдашгүй онцлогоо хадгалж, ханамж гэсэн мэдрэхүйг тусгахын оролдсон бөгөөд энэ нь түүний “Үндэс” цуврал ажлын дараа хийсэн томоохон цуврал бүтээл юм. Тэрбээр уг бүтээлээ гүн ухааны болон бөөгийн шашинтай холбогдолтой судалгаа хийсний үндсэн дээр бүтээдэг бөгөөд түүний бүтээх үйл явц нь бусад хүмүүсээс олон талаар ялгаатай. Та бүхэн Америкийн жүжигчин Брэд Питт болон Эдвард Нортоны гол дүрд нь тоглож Дэвид Финчерийн найруулсан “Зодооны клуб” нэртэй киног санаж байгаа байх. Тус кинонд Эдвард Нортон өөрийнхөө гадна оршиж өөрийн сэтгэл санаанд хоёрдох бие хүнийг хиймлээр бий болгодог. Үүнтэй бага зэрэг төстэйгөөр Б. Мөнхцэцэг өөрийнхөө гадна биеэрээ буюу сэтгэлээрээ орших мэт сэтгэгдэл өөрт нь төрдөг болсон нь нилээн хэдэн жилийн өмнөх машины ослын үеэр бий болсон хувийн нөхцөлтэй ямар нэгэн хэмжээгээр холбоотой байдаг байж магадгүй гэж мөхөс би бодож байна. (энэ хувийн эмзэг мэдээлэл нь уран бүтээлчээс тусгай зөвшөөрлийн авсны дараа олон нийтэд мэдээлэгдэж байгаа болно)

Чухам ийм хүнд хэцүү давж гаршгүй мэт байдлын дунд л уран бүтээлчийн жирийн хүнээс ялгагдах онцлог тодорч гардаг бөгөөд түүний хувьд уран бүтээл туурвих нь бодит орчноос өөрийгөө тусгаарлаж, хүн бүрийн тэр бүр хүчтэй мэдрээд байдаггүй өөрийнхөө гадна орших буюу өөрийгөө алдах мэт тэр мэдрэмжүүдийг бүтээлээрээ дамжуулан гаргахыг зорьдог нь түүнд асар их сэтгэлийн хүч зориг өгдөг болох нь дамжиггүй юм.

Ц. Цэндпүрэв бичиж, орчуулав