Wednesday, November 19, 2008

LISA STANSBIE/Лиса Стансби

Аrchive Projected, digital archive and film, 2006/Архивийг дэлгэн үзүүлэх нь, дижитал архив болон кино, 2006


INTRO/Lisa Stansbie

Artist Lisa Stansbie’s works invent schemes of rationalisation based on the mechanised logic of internet search engines. Digital data retrieval functions by matching search terms with words or phrases in the text regardless of context, and can often yield incongruous results. Stansbie capitalises on this potential for absurdity: wading through the unedited glut of information that is the internet, she follows connective threads that defy logic to create works which tease meaning out of meaninglessness.
Stansbie’s ongoing project is the construction of a digital archive of internet-sourced information. The internal logic of the archive is based on seemingly arbitrary connections between terms rather than the content of entries.
Excerpts from The Disorder of Things: The Work of Lisa Stansbie by Anna Parlane 2008


TAНИЛЦУУЛГА/Лиса Стансби

Лисагийн бүтээлүүд нь интернетийн хайх системүүдийн механикжсан үйлдлүүд дээр тулгуурлан хоорондоо холбоотой мэт сүлжээг бий болгодог. Тэрээр дижитал/электрон мэдээллүүдийг үг болон холбоо үгсийн хэрэглэн хайдаг ба ихэнхдээ тэр мэдээллүүд нь хоорондоо ямар нэг логик утгагүй байдаг бөгөөд ганцхан үгсүүд нь хэлхээс болж өгдөг. Стансби тухайн интернетээс олсон хоорондоо холбоогүй, учир утгагүй мэдээллүүдийг ухаалгаар ашиглаж, логикоор уран бүтээл хийх арга хэлбэрийг шүүмжлэн, учир утгагүйгээс учир утгыг гаргаж болно гэдгийг бүтээлдээ харуулдаг.

Стансбигийн уран бүтээлийн төсөл нь үргэлжилсэн шинж чанартай бөгөөд түүний үйлдэл нь дижитал архивийг интернет дээрх мэдээллүүд дээр тулгуурлан бий болгох юм. Энэ дижитал архивын дотоод логик нь мэдээллийн утга санаан дээр биш хэлхээс үгсүүдийн холбоон дээр түшиглэж байгаад оршино


Анна Парлайны "Зохион байгуулалтгүй юмс; Лиса Стансбигийн уран бүтээлүүд" (2008)-ээс хэсэглэн авав.

Ц. Цэндпүрэв орчуулав.