Extract from her writing
ТАНИЛЦУУЛГА/ Aриунтуяа Батбаатар
Ариунтуяагийн зургууд хийсвэр шинжтэй мөртлөө хүчирхэг зураасаар илэрхийлэгдсэн биетийн дүрслэлийг оруулсан байдаг. Тэрээр мөн өөрийн хувийн сэтгэл хөдлөлийн тухай яруу найргийн хэлбэртэй бичдэг бөгөөд, ихэнхдээ хайр дурлал, ганцаардал болон бидний орчин үеийн нийгэмд амьдрах замдаа туулж өнгөрдөг сэтгэлийн зовлон зэрэг нь түүний гол сэдвүүд юм.
Анир чимээгүй нам гүм...гав ганцаар нэгэн хүчирхэг эмэгтэй уйлна. Тэр уйлахдаа сэтгэлийнхээ гүний гүнээ уйлна. Дотооддох мөн чанараа ойлгож хэн нэгнийг хайрлаж, хэн нэгнээр хайрлуулж өөрийн оршиж буйг мэдрэх.. (хэсэглэн авав)
Ихэнх хүмүүс хайр дурлал, дурлалт сэтгэл гэх мэт сэдвүүдийн оргил болох романтизмийн үе өнгөрч, тэдгээр нь орчин үеийн сэдвүүд болох даяарчлал, хүний бусдаас ялгагдах онцлог чанар зэрэгтэй харъцуулахад их энгийн мэтээр бодож магадгүй юм. Гэвч орчин үеийн урлагийн сэдвүүдийг түүний их түвэгтэй чанар ч юм уу эсвэл түр зуурын хугацаатай загварт орж байгаа байдлаар нь үнэлж дүгнэдэггүй юм. Хүний сэтгэлийг хөндсөн хайр дурлалын сэдэв нь Монголын дүрслэх болон өөр бусад урлагт маш чухал байр суурийг одоо хүртэл эзэлсээр байгаа бөгөөд, Ариунтуяагийн бүтээл нь тэр нийгмийн ба соёлын орчингийн нөлөөллийг шууд ба шууд бус замаар тусгаж байгаа нь харагдаж байна.
Ц. Цэндпүрэв бичиж орчуулав