Sunday, November 23, 2008

NANDIN-ERDENE BUDZAGD/ Нандин-Эрдэнэ Бүдзагд

Mongolia, collage, 2008/Монгол, коллаж, 2008


INTRO/Nandin-Erdene Budzagd
Nandin-Erdene graduated from IFA (Institute of Fine Arts, Ulaanbaatar) in 2003, and started drawing a nude female images using only couple of colours. She attempted to draw in a way, which hasn't been experimented or done in Mongolian visual arts. After few years, she drifted away from figurative style and began to incorporate other contemporary methods such as; collage, to make her work more significant and relevant to the current cultural and social environment. Her way of making work "current" is closely attached with her interests in issues or problems exist in present Mongolian society.
She addresses to an existing social issues and expresses her concern about the increasing number of problems such as; prostitution of young women, excessive alcohol use, single mums and children without father or mother. Most people know that there is something "wrong", however, some people accept those problems as part of society of Mongolia. She strongly contests the idea of "normal" (or right) and the society's acceptance of serious problems as usual matters. She aims to showcase those issues in an unusual style so that people take a notice of them and she uses newspapers, magazines, oil, acrylic and paper to achieve that outcome.
written by Nandin-Erdene Budzagd, edited and translated by T. Tsegmid
ТАНИЛЦУУЛГА/ Нандин-Эрдэнэ Бүдзагд

Тэрэр ДУДэС-ийг 2003 онд төгсөөд, бүтээлдээ нүцгэн эмэгтэй хүнийг энгийн ерөнхий байдлаар дүрслэж, 1-2 цөөн өнгөөр зурж байсан. Гэхдээ монголын дүрслэх урлагт дүрслэгдэж байгаагүйгээр шинэлэг хийхийг хүссэн. Хэсэг хугацааны дараа 2006 оноос зүгээр харагдах байдлаар зураад байх биш, харин өөрийн санаагаа нягт тусгасан орчин үеийн урлагийн сэтгэлгээг шингээсэн байх хэрэгтэйг ойлгож, илүү баялаг хүчтэй харагдуулах үүднээс зургаа коллажтай хослуулж, нэмж ашигласан. Энэ арга нь өнөө үеийн нийгмийн үнэн дүр төрхийг орчин үеийн урлагаар сонирхолтой харуулахад маш тохиромжтой санагдсан.
Монголын буурай нийгэмд охидын бие үнэлэх байдал, архидалт, эцгээ мэдэхгүй хүүхдүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд асар их болсон. Тэдний энэхүү нийгмийн идэвхтэй харилцаанаас гадуурх бор амьдрал жирийн үзэгдэл болтлоо дэлгэрсэн. Бид энд ямар нэгэн юм “буруу” байгааг ч олж харж чадахаа больтол энэ асуудал бидний хүсээгүй хэрнээ зөвшөөрөгдсөн амьдрал болж эхлэсэн. Өөрөөр хэлбэл түүний бодлоор хэт их болсон сэтгэхүйн гажуудал эргээд бидэнд энгийн хэвийн зүйл мэтээр ойлгогддог. Үүний эсрэг ойлголтыг, мэдрэмжийг өөрийн бүтээлдээ тусгаж харуулахыг хичээдэг. Бүтээлдээ холимог техник сэтгүүл, сонингын хайчилбар, тос, акрилик зэргийг ашигладаг.
Б. Нандин-Эрдэнэ бичиж, Ц. Цэндпүрэв засварлан, орчуулав.